animation main

ЮНИМЕДИА СОЛЮШНСUNIMEDIA SOLUTIONS

Юнимедиа Солюшнс ХХК нь Японы "Юнимедиа" группын гишүүн, Монголын шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж чадсан, мэдээллийн технологийн салбарт хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм.

Монгол-Японы соёлын сайн талуудыг хослуулж чадсанаар шинийг эрэлхийлж, хурд-чанараар бусдаас ялгарч чаддаг.

Мөн нэгэн зорилготой, бие биенээ хүндэлдэг, хөгжүүлдэг, нэг гэр бүл шиг байж чаддаг нь манай компанийн онцлог билээ.

image

БҮТЭЭГДЭХҮҮНPRODUCT

Маркетингийн судалгаанд тулгуурлан бизнес загвар гаргаж, түүнд таарах оновчтой шийдлийг олохыг ямагт эрмэлздэг. Бид Японы зах зээлд веб систем, гар утасны аппликэйшн, төрөл бүрийн програм хангамжийн төслүүдийг амжилттай нэвтрүүлсэн. Мөн дотоод болон гадаад зах зээлд нэвтрүүлэх боломжтой хэд хэдэн шинэ инновацийг ажил болгон эхлүүлээд байна.

tree

ҮЙЛЧИЛГЭЭSERVICES

Unidia Service icon

Веб систем хөгжүүлэлт

Unidia Service icon

Веб хөгжүүлэлт

Unidia Service icon

Мобайл апп

Crowdjob

Crowdsourcing олон талт үйлчилгээг хүргэдэг систем. Уг систем нь 2013 оны 12-р сард нээгдсэн. 38 дэд вебсайттай бөгөөд нийт 684,000 гаруй хэрэглэгч гишүүнтэй.

ABCDTask

Чөлөөт цагаараа онлайнаар ажил хийж, нэмэлт орлого олох боломжийг олгодог crowdsourcing төрлийн веб аппликэйшн.

CIMS

Уг үйлчилгээг авснаар (cмартфон аппликэйшн, веб аппликэйшн, сканерын аппликэйшн) өөрт байгаа нэрийн хуудсыг цахим бүртгэлд оруулах, ангилах, засаж өөрчлөх, хайх боломжтой. Нэрийн хуудасны мэдээллийг нэг бүрчлэн өөрөө шивж оруулах шаардлагагүй. Нэрийн хуудасны зургийг клауд руу илгээх төдийд автоматаар системд бүртгэгдэнэ.

BPO

BPO Service нь тайлан, анкет, нэрийн хуудас гэх мэт бичиг баримтын зурган хэлбэрээр байгаа мэдээллээс үйлчлүүлэгчийн хүссэн хэсгийг тасалж, агуулгыг нь crowdsourcing ашиглаж, текст болгон хөрвүүлдэг систем юм. Ингэхдээ, Crowdjob болон ABCDTask системтэй холбогдож ажилладаг.

AEDES

Компанийн ажилчид ажлын захиалга, төлөвлөлт, орлого зарлагын хяналт гэх мэт өдөр тутмын дотоод ажлаа хөтлөн явуулахад зориулсан веб болон мобайл апп бүхий систем юм.

Choimado

Choimado Browser бол Android үйлдлийн системд зориулсан, олон үйлдэлт браузер аппликэйшн юм. Гар утас, таблет дээр тоглоом тоглох, мэйл бичих гэх мэт дуртай зүйлээ хийнгээ энэхүү браузерыг зэрэгцүүлэн ашиглах боломжтой.

Hagaki

Хэрэглэгчийн цаасан ил захидлыг дижитал хэлбэрт цэгцлэн хадгалж, мөн онлайнаар цаасан ил захидал илгээнэ. Ил захидлыг тоон хэлбэрээр цэгцлэн хадгалж, онлайнаар илгээх боломжийг олгоно.

AWS Consulting

Мэдээллийн технологи болон бизнесийн байгууллагуудад AWS (Amazon Web Services) клоуд платформын зөвлөх үйлчилгээг санал болгож байна.

human growth

ХҮНИЙ НӨӨЦ HUMAN RESOURCE

Орчин үеийн мэдээлэл технологийн компанийн хамгийн чухал зүйл бол шилдэг боловсон хүчин. Тэгвэл манай компани мэргэжилтнүүддээ ажлын таатай орчинг бүрдүүлэх талаас үргэлж шинийг санаачилж тогтмол анхаарал тавин ажилладаг.

Холбоо барих

ЮНИМЕДИА СОЛЮШНС ХХК

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ цамхаг,
11 давхар, Улаанбаатар 14251, Монгол улс

Утас: 976-83090214

И-мэйл: hr_mongolia@unimedia.co.jp

  • ЭХЛЭЛ
  • БИДНИЙ ТУХАЙБИДНИЙ ТУХАЙ
  • БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ
  • ХҮНИЙ НӨӨЦ
  • МЭДЭЭ /БЛОГ
  • ХОЛБОО БАРИХ