"Unimedia Apps Contest 2014" хөгжүүлэх уралдаан

2015-02-03


Манай байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ухаалаг гар утасны аппликейшн хөгжүүлэгчидийн тэмцээн 2014 оны 9 сараас 2015 оны 1 сарын 24–ний хооронд амжилттай явагдаж дууслаа.

Энэ удаад дангаараа бус монголын томоохон компаниудын нэг болох “Монгол Контент” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Энэ жилийн уралдаанд, оролцогчид бүтээлээ төрөлжүүлэн тоглоом болон үйлчилгээ гэсэн төрлүүдэд бүтээлээ илгээж өрсөлдсөн байна.

Тэмцээнд байр эзлэгсэд:

Тоглоом Үйлчилгээ ба хэрэгсэл
1-р байр
Spelling sheep - Очирсүрэн Батхолбоо iLamp - Дагвасүмбэрэл Амартүвшин
2-р байр
Phil Heals - Phil Heals баг Happy baby - Пүрэвгарам Баярхүү
3-р байр
Apipo - Ганбаатар Өсөхбаяр Smart Hand Driver - Сайнбаяр Хангал

Жилээс жилд энэхүү тэмцээн маань өргөжиж, чанаржиж байгааг шүүгч нар онцолж байлаа. Жишээ дурьдахад: Энэ жилийн үйлчилгээний төрөлд тэргүүн байр эзэлсэн оролцогчийн бүтээл нь Монголд төдийгүй дэлхийн тавцанд ч өрсөлдөхүйц, гэрийнхээ гэрлийг ухаалаг гар утаснаасаа удирдаж болох бүтээл байсан юм. Өөрөө гэрлийн лампаа угсаран хийж, гар утасныхаа аппликейшнтэй холбосон энэхүү бүтээл нь Монголдоо л шинэ бүтээл байлаа.

Сэтгэгдэл

Unimedia LLC

Web development is changing very fast and getting more complex each day