iOS хөгжүүлэлтийн сургалт эхлэх гэж байна

2017-03-28

iOS хөгжүүлэлтийн анхан шатны сургалт эхлэх гэж байна!!!

Unimedia Solutions LLC-гээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг программ хангамжийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт маань эхлэх гэж байна.

Энэ удаагийн сургалтын сэдэв: iOS хөгжүүлэлтийн анхан шатны мэдлэг олгох.

Сургалтын хугацаа: 2017 оны 4 дүгээр сарын 7-ноос 5 дугаар сарын 5 хүртэл(2017/4/7~2017/5/5)

Хичээллэх өдөр, цаг: Баасан гараг бүрийн 18:30-20:00 хооронд

Төлбөр: Үнэ төлбөргүй

Тавигдах шаардлага: Монгол улсын аль нэг их дээд сургуулийн 3 болон 4 дүгээр курсийн оюутан байх.
/Жич: МУИС, ШУТИС-с бусад сургуулийн оюутан байх/

Байршил: ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль дээр

Төхөөрөмж: Хичээл явуулах лаборатори нь iMac компьютероор тоноглогдсон тул тусгайлсан төхөөрөмж шаардахгүй.

Бүртгэл: 2017/4/5 -наас өмнө hr_mongolia@unimedia.co.jp хаягаар монгол хэл дээр бичсэн анкетаа явуулна уу.

Сэтгэгдэл

Unimedia LLC

Web development is changing very fast and getting more complex each day