U-MeetUp #2 амжилттай боллоо

2017-11-01

Манай компаниас зохион байгуулдаг U-MeetUp эвент маань 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн эвент нь Artificial Intelligence (AI) чиглэлээр 10 сарын 26 нд Анкор танхимд болсон юм.

Нийт 100 гаруй инженер, оюутнууд оролцож сэдвийн дагуу илтгэл сонсон, санал бодлоо хуваалцаж, туршлага солилцлоо.

Бидний авсан судалгаагаар :

  • Өөрийгөө хөгжүүлэх
  • Туршлага судлах
  • Технологийн чиг хандлагыг мэдэх гэсэн зорилготойгоор уг арга хэмжээнд оролцжээ.

Дээрх судалгаанаас үзэхэд монгол инженерүүд маань цаг үеэсээ хоцрохгүй, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах гэсэн чин эрмэлзэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Тиймээс бид ч гэсэн дараа дараагийнхаа эвентэд энэ саналыг харгалзан үзэж зохион байгуулъя хэмээн төлөвлөж байна.

Тиймээс та бүгд маань манай дараагийн эвентэд өргөнөөр хамрагдаарай.

Сэтгэгдэл

Unimedia LLC

Web development is changing very fast and getting more complex each day