iOS хөгжүүлэлтийн ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

2017-11-20

ЮНИМЕДИА СОЛЮШНС ХХК – аас мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан энэ удаагийн сургалт маань 10 сарын 24-нөөс 11 сарын 9-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг сургалтад МУИС-ХШУС, ШУТИС-ХМС, МУБИС, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Хүрээ Дээд Сургуулийн оюутнууд хамрагдлаа.

Бид сургалтаа ШУТИС-н Холбоо Мэдээллийн Сургуулийн iOS төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон лабораторитой хамтран явуулдаг учраас суралцагчийн зүгээс ямар нэгэн нэмэлт төхөөрөмж шаардлагагүй байдаг.

Энэ удаагийн сургалтаар iOS хөгжүүлэлтийн анхан шатны мэдлэг олгохыг зорьсон бөгөөд бид тун удахгүй iOS хөгжүүлэлтийн дунд шатны сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.




Сэтгэгдэл

Unimedia LLC

Web development is changing very fast and getting more complex each day