ЛИНҮКС ҮЙЛДЛИЙН СИСТЕМ ДЭЭР ЗОРИУЛСАН МОНГОЛ ДУУДЛАГЫН ГАРЫН ДРАЙВЕР

2017-12-08

Монгол хэлний стандарт гарын байрлал

Монгол хэлний стандарт гарын байрлалыг би хэрэглэдэггүй юм. Windows үйлдлийн систем дээр бол “Бууз гарын байрлалыг” хэрэглэдэг. Үүндээ дасчихсан болохоор рапорт бичих хэрэг гарвал давхар boot хийж асаасан Windows 10-луугаа ороод хийдэг байв.

Линүкс Минт үйлдлийн систем хэрэглэж байхдаа жижиг юм бичихээр болбол “krilleer”-луу орж байгаад бичдэг байлаа. Гэхдээ бас байнга тэгээд байх төвөгтэй санагдаад Линүкс Буузтай төстэй driver байна уу гээд интернетээс жаахан хайж үзээд олдохгүй болохоор өөртөө зориулаад дараах байдлаар гарын байрлал гаргаж авлаа.

Стандарт гарын байрлалыг бодоход хамаагүй дээр ч “Бууз”-ны шиг динамик, бүтээмжтэй байж чадахгүй байх. Тэгсэн хэдий ч сайжруулаад яваад байж болохоор санагдсан болохор энд мэдээлэл болгоод оруулахаар шийдлээ.

Үүсгэсэн гарын байрлалын зургыг дараахиас харна уу!

Зураг 1. Үүсгэсэн гарын байрлалын зураг

Зураг 1. Үүсгэсэн гарын байрлалын зураг

Стандарт гарын байрлалыг доор орууллаа.

Зураг 2. Стандарт гарын байрлал

Зураг 2. Стандарт гарын байрлал

Энэ мэдээллийг дээр дурдсан шинэ гарын байрлалаар бичсэн бөгөөд бичиж байх явцад доорх зүйлс жаахан тохиромжгүй/хүндрэлтэй санагдав.

  • Й үсгийн байрлал жаахан төвөгтэй байна. А, Э, И, O, У, Ө, Ү үсгийн араас автоматаар солигдоод явдаг(Buuz шиг) болгож чадвал хамгийн зөв санагдлаа.
  • Ш үсэг санасныг бодвол хамаагүй өргөн хэрэглэгддэг үсэг байна. Байрлалыг нь арай өөр тийш нь зөөвөл дээр байх. Мэдээж болж өгвөл дараах комбинацаар гаргалгаа гаргаж чадвал бас л гоё болно.
    СХ = Ш
    ЦХ = Ч
  • Бүх үсгүүдийг 1 товчинд тарааж байрлуулсан нь байнга хэрэглэгддэг тусгай тэмдэгтүүд болох цэг, таслал, асуух тэмдэг, зураас зэргийг хэрэглэхэд гарын байрлалаа English-руу хөрвүүлж байж хийж байгаа нь их цаг авч байна.

Ямартай ч одоохондоо тулгараад байсан асуудлыг хялбарчилж өгсөн гэж бодож байна.

Суулгах заавар:

Доорх линк дээр 2 файлын дата байгаа.
https://gist.github.com/batbayar-su/237788faac40b331fd5ce7e974974d4a

  • /usr/share/X11/xkb/symbols/mp зам дээр файл үүсгээд mp гэсэн файлын дата-г хуулж өгнө.
  • /usr/share/X11/xkb/rules/evdev.xml зам дээр файл байгаа бөгөөд ижил нэрт файлын дата-г Mongolian гэсэн layout-н доорх хуулж өгнө.

Жишээг харна уу!

Зураг 3. evdev.xml жишээ

Зураг 3. evdev.xml жишээ

Дээрх 2 алхмыг хийсэн бол logout, login хийгээд keyboard-н layout сонгох хэсгээс Mongolian Phonetic гэж хайвал олдох юм.

Сэтгэгдэл

gerelmaa.n