UT Hackathon 2018

2018-04-16

Юнимедиа Солюшнс ХХК болон Дижитал Аггригатор ХХК нар хамтран замын түгжрэлтэй үеийн хүргэлтийг хэрхэн оновчтой, шуурхай болгох вэ гэсэн сэдвийн доор UT Hackathon-г амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд нийт 6 багийн 40 гаруй инженер, ажилчид оролцов. Багууд 36 цагийн турш санаа бодлоо уралдуулж, амьдралд нэвтрүүлэх боломжтой шийдэл, хөгжүүлсэн програм хангамжийг санал болгов. Хөндсөн санаа, шийдлүүд нь өвөрмөц сонирхолтой, практикт нэвтрүүлэх боломж өндөр, оновчтой шийдэл цөөнгүй байлаа хэмээн шүүгчид дүгнэсэн байна.

Шагналт байранд шалгарсан болон тэмцээнд амжилттай оролцсон нийт инженерүүддээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл

Unimedia LLC

Web development is changing very fast and getting more complex each day