Хүүхдийн зуны зуслангийн багш, аялалын хөтөч

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Хүүхдэд зориулсан аялал, байгаль орчин мал аж ахуйтай танилцуулах сургалт явуулах чадвар, туршлагатай хүнийг хүүхдийн зуны зуслангийн багш, аялалын хөтчийн ажилд урьж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Танхимаас гадуурх сургалт зохион байгуулах, монгол уламжлал зан заншлыг хүүхдэд заах, байгаль амьтныг хайрлахад сургах, чөлөөт тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх зэрэг арга туршлагатай
  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, бага насны хүүхдийн сэтгэл зүйн мэдрэмжтэй
  • Хүүхдэд хайртай, хүүхдэд үлгэрлэх харилцааны соёлтой
  • Шинэ арга туршлагад суралцах хүсэл эрмэлзэлтэй, шинийг санаачлагч
  • Цаашид сургуулийн өмнөх хүүхдийн боловсролын чиглэлээр суралцах, ажиллах хүсэлтэй
  • Гадаад дотоодын жуулчдад аялалын хөтөч, уулын аялалын хөтөч, хүүхдэд зориулсан аялал, байгаль орчин мал аж ахуйтай танилцуулах сургалтын багш болон зуны зуслангийн багш зэрэг туршлагатай


Бүрдүүлэх материал

1. Өөрийн боловсрол, ажлын туршлагын талаарх товч намтар буюу CV (Холбогдох утас)
2. Өмнө нь зохион байгуулж байсан аялал, сургалт болон ололт амжилтын талаар холбогдох материал байгаа бол хавсаргаж болно.
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Дипломын хуулбар
5. Урьд ажиллаж байсан байгууллагаас ажлын тодорхойлолт, холбогдох хүний утас (илгээх боломжтой бол хавсаргана уу)

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид hr_mongolia@unimedia.co.jp имэйл хаяг руу дээр дурдсан бүрдүүлэх материалын хуулбарыг PDF файлаар илгээнэ үү.

Цалин: Тохиролцоно

Ажиллах гэрээний төрөл: Тохиролцоно

Холбоо барих

Утас: 83090214 (09-18 цаг)

Хаяг: Сүхбаатар дүүрэг,1-р хороо Чингисийн өргөн чөлөө-17, Гэрэгэ Тауэр 11-р давхар
Юнимедиа Солюшнс ХХК, Компанийн вэб хуудас: http://www.unimedia.mn/

Э-шуудан: hr_mongolia@unimedia.co.jp

Юнимедиа Солюшнс ХХК-ийн дэргэд цэцэрлэг байгуулах төслийг бидэнтэй хэрэгжүүлэх сонирхол, туршлагатай хүнийг хамтран ажиллахыг урьж байна.

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ цамхаг,
11 давхар, Улаанбаатар 14251, Монгол улс

Утас:976-83090214

Имэйл:hr_mongolia@unimedia.co.jp