Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч

Гүйцэтгэх үндсэн үүрэг
Өмнө нь СӨБ-ын байгууллагад багш, арга зүйчээр ажиллаж байсан ажлын туршлагатай хүнийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчийн ажилд урьж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • СӨБ багш мэргэжлээр дотоод эсвэл гадаадын их дээд сургуулийг бакалавраас дээш зэрэгтэй төгссөн
  • Багшлах арга туршлагатай, цэцэрлэгийн арга зүйчээр 3-аас доошгүй жил ажилласан
  • Цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан туршлагатай/Цэцэрлэг байгуулж байсан бол давуу талтай/
  • Англи эсвэл Япон хэлний дээд түвшний мэдлэгтэй
  • СӨБ –ын стандарт цөм хөтөлбөрийн хүрээнд ажиллах мэргэжлийн арга барил сайтай
  • Багшийн чадамжийг дээшлүүлэх сүүлийн үеийн гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан бол давуу талтай
  • Танхимаас гадуурх сургалт зохион байгуулах, монгол уламжлал зан заншлыг хүүхдэд заах, байгаль амьтныг хайрлахад сургах, чөлөөт тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх зэрэг арга туршлагатай
  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, бага насны хүүхдийн сэтгэл зүйн мэдрэмжтэй
  • Хүүхдэд хайртай, хүүхдэд үлгэрлэх харилцааны соёлтой
  • Удирдан зохион байгуулах, манлайлах чадвар эзэмшсэн
  • Шинэ арга туршлагад суралцах хүсэл эрмэлзэлтэй, шинийг санаачлагч
  • Хийж байгаа ажилдаа дур сонирхолтой бөгөөд чин сэтгэлээсээ ханддаг
  • Харилцааны соёлтой, хариуцлагатай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал
1. Өөрийн боловсрол, ажлын туршлагын талаарх товч намтар буюу CV (Холбогдох утас)
2. Өөрийн шинэ санаачлага,ололт амжилт болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан талаар холбогдох материал байгаа бол хавсаргаж болно.
3. Иргэний үнэмлэхийн хуулбар
4. Дипломын хуулбар
5. Багшлах эрхийн болон, зэргийн үнэмлэхийн хуулбар
6. Урьд ажиллаж байсан байгууллагаас ажлын тодорхойлолт, холбогдох хүний утас (илгээх боломжтой бол хавсаргана уу)

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй ажил горилогчид hr_mongolia@unimedia.co.jp имэйл хаяг руу дээр дурдсан бүрдүүлэх материалын хуулбарыг PDF файлаар илгээнэ үү.

Цалин: Тохиролцоно

Ажиллах гэрээний төрөл: Тохиролцоно

Холбоо барих

Утас:83090214 (09-18 цаг)

Хаяг:Сүхбаатар дүүрэг,1-р хороо Чингисийн өргөн чөлөө-17, Гэрэгэ Тауэр 11-р давхар
Юнимедиа Солюшнс ХХК, Компанийн вэб хуудас: http://www.unimedia.mn/

Э-шуудан: hr_mongolia@unimedia.co.jp

Юнимедиа Солюшнс ХХК-ийн дэргэд цэцэрлэг байгуулах төслийг бидэнтэй хэрэгжүүлэх сонирхол, туршлагатай хүнийг хамтран ажиллахыг урьж байна.

Холбоо барих

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ цамхаг,
11 давхар, Улаанбаатар 14251, Монгол улс

Утас:976-83090214

Имэйл:hr_mongolia@unimedia.co.jp