МЭДЭЭ
Мэргэжлийн оюутнуудыг дадлагажуулах уламжлалт хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа
Манай байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг программ хангамжийн мэргэжлийн оюутнуудыг дадлагажуулах хөтөлбөр энэ жил мөн амжилттай хэрэгжиж дууслаа.
Энэ удаагийн хөтөлбөрөөр Back-end болон Front-end хөгжүүлэлтийн чиглэлээр дадлага сургалт зохион байгуулж, оролцогч оюутнууд маань мэргэжлийн мэдлэг, практик ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ бодит ажлын орчинтой танилцлаа.
Манай байгууллага энэхүү хөтөлбөрийг сүүлийн 6–7 жилийн хугацаанд тогтмол хэрэгжүүлж байгаа бөгөөд дотоод, гадаадын их, дээд сургуулийн 3–4 дүгээр курсын оюутнуудыг хамруулан, мэргэжлийн чиг баримжаа олгох, практик ур чадварыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид манай инженер, хөгжүүлэгчдээс шууд суралцаж, онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, багийн орчинд ажиллах, бодит хөгжүүлэлтийн үйл явцтай танилцах боломжийг бүрдүүлсэн юм.
Ийнхүү залуу боловсон хүчнийг дэмжих, тэдний хөгжлийн дараагийн алхмыг тодорхойлоход хувь нэмэр оруулах энэхүү уламжлалт хөтөлбөрөө бид цаашид ч тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
