Skip to content

МЭДЭЭ

Хамтдаа туулсан замналаа тэмдэглэж, шинэ дурсамжуудыг хамтдаа бүтээцгээе

Манай байгууллага үүсгэн байгуулагдсаны ойн баярыг тохиолдуулан нийт ажилтан, хамт олныхоо оролцоотойгоор ойн баярын арга хэмжээ болон зуны зугаалга-ыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд хамтдаа бүтээсэн амжилтаа эргэн дурсахын зэрэгцээ нийт хамт олноороо нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломж болсон юм.
Энэ жилийн ойн баярын үеэр байгууллагадаа үнэнчээр ажиллаж, хамтдаа хөгжиж ирсэн ажилтнуудаа онцлон талархал илэрхийллээ. Тухайлбал, 10 жилийн турш тасралтгүй ажилласан 4 ажилтан, мөн 5 жилийн ойгоо тэмдэглэж буй 2 ажилтан-даа талархал гардуулж, олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэллээ.
Мөн зуны зугаалгын хүрээнд ажилтнууд ажлын орчноосоо түр завсарлан хамт олонтойгоо цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүллээ. Энэ нь хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, нэг багийн үнэ цэнийг мэдрэх сайхан боломж болсон юм.
Бидний өнөөдрийн амжилт, өсөлт хөгжил нь хамт олныхоо хичээл зүтгэл, итгэлцэл, мөн бидэнтэй хамтран ажилладаг эрхэм харилцагч, түншүүдийн дэмжлэгтэй салшгүй холбоотой.
Ойн баярын мэндийг нийт ажилтан, хамтран ажиллагч, харилцагч, түншүүддээ өргөн дэвшүүлье!
Өнгөрсөн он жилүүдийн амжилтаа улам бататгаж, ирээдүйн шинэ зорилго, шинэ боломжуудыг хамтдаа бүтээхийг хүсэн ерөөе.