ХҮНИЙ НӨӨЦHUMAN RESOURCE

Орчин үеийн мэдээлэл технологийн компанийн хамгийн чухал зүйл бол шилдэг боловсон хүчин. Тэгвэл манай компани мэргэжилтнүүддээ ажлын таатай орчинг бүрдүүлэх талаас үргэлж шинийг санаачилж тогтмол анхаарал тавин ажилладаг.

Ажилтнууддаа цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамжийг олгодог. Үүнд:

Өдрийн хоол
Хэд хэдэн газартай өдрийн хоолны гэрээтэй. Дуртай хоолны газраа сонгон үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Даатгал
Ажилчдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг.

Цалингийн зээл
Хаан банкнаас цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой.

Тэтгэмж тусламж
Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсны, шинэ хүүхэдтэй болсны, гэнэтийн осол-аюулын, гачигдлын гэх мэт олон төрлийн мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Эрүүл мэнд
Ажилчдаа жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн урьдчилсан үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг.

Спорт
Ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, сагсан бөмбөг, ширээний теннис, фитнес зэргээр хичээллэх боломжийг бүрдүүлэн өгдөг. Жилд хоёр удаа спортын наадам зохион байгуулдаг ба бүх ажилчид идэвх чармайлттай оролцож, өргөнөөр тэмдэглэдэг.

Сургалт
Компанийн дотоод хөгжилд зориулан гаднын туршлагатай мэргэжилтэнг компанидаа урин сургалт семинар зохион байгуулдаг. Мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн үнэмлэх зэргийг эзэмших боломжоор хангаж, хөхүүлэн дэмждэг.
Ажилчдадаа зориулж долоо хоногт хоёр удаа япон хэлний хичээлийг үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

Унааны зардал
Бүх ажилчдынхаа унааны зардлыг хөнгөлдөг.

Олон нийтийн арга хэмжээ
Ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Жил бүр өвөл, хавар, зун, намрын улиралд нийт ажилчдыг хамруулсан хөгжилтэй амралт зугаалга, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Номын сан
Ажилтан бүр компанийн номын сангаас мэргэжлийн болон танин мэдэхүйн олон төрлийн номуудаас захиалан уншиж, мэдлэг оюунаа дээшлүүлэх боломжтой.

Ажлын цагийн хуваарь

Аль боломжтой цагаа сонгон ажиллах боломжтой. Өдөр бүр өөр цагуудад ажилласан ч асуудалгүй:
・08:00~17:00
・08:30~17:30
・09:00~18:00
・09:30~18:30

Нээлттэй ажлын байр

icons
Төслийн удирдагч (Software Project Leader)
Ажлын агуулга Веб системийн шинжилгээ, зохиомж, хөгжүүлэлт зэргийг хийж гүйцэтгэнэ. Төслөөс хамаарч хэрэгцээ шаардлагын документ, гадаад шинжилгээ, нарийвчилсан шинжилгээ, тестийн баримт бичиг гэх мэтийг...
icons
Веб хөгжүүлэгч
Ажлын агуулга C, PHP, Python, Perl, Ruby, Java гэх мэт хэл дээр хөгжүүлэлт хийнэ. Тавигдах шаардлага Веб хөгжүүлэгчээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх....