ХҮНИЙ НӨӨЦHUMAN RESOURCE

Орчин үеийн мэдээлэл технологийн компанийн хамгийн чухал зүйл бол шилдэг боловсон хүчин. Тэгвэл манай компани мэргэжилтнүүддээ ажлын таатай орчинг бүрдүүлэх талаас үргэлж шинийг санаачилж тогтмол анхаарал тавин ажилладаг.

Ажилтнууддаа цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамжийг олгодог. Үүнд:

Өдрийн хоол
Хэд хэдэн газартай өдрийн хоолны гэрээтэй. Дуртай хоолны газраа сонгон үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Даатгал
Ажилчдаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг.

Цалингийн зээл
Хаан банкнаас цалингийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, мөн нийгмийн халамжийн хүрээнд компанийн зээл авах боломжтой.

Тэтгэмж тусламж
Ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсны, шинэ хүүхэдтэй болсны, гэнэтийн осол-аюулын, гачигдлын гэх мэт олон төрлийн мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

Эрүүл мэнд
Ажилчдаа жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн урьдчилсан үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг.

Спорт
Ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч, сагсан бөмбөг, ширээний теннис, фитнес зэргээр хичээллэх боломжийг бүрдүүлэн өгдөг. Жилд хоёр удаа спортын наадам зохион байгуулдаг ба бүх ажилчид идэвх чармайлттай оролцож, өргөнөөр тэмдэглэдэг.

Сургалт
Компанийн дотоод хөгжилд зориулан гаднын туршлагатай мэргэжилтэнг компанидаа урин сургалт семинар зохион байгуулдаг. Мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн үнэмлэх зэргийг эзэмших боломжоор хангаж, хөхүүлэн дэмждэг.
Ажилчдадаа зориулж долоо хоногт хоёр удаа япон хэлний хичээлийг үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

Унааны зардал
Бүх ажилчдынхаа унааны зардлыг хөнгөлдөг.

Олон нийтийн арга хэмжээ
Ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Жил бүр өвөл, хавар, зун, намрын улиралд нийт ажилчдыг хамруулсан хөгжилтэй амралт зугаалга, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Номын сан
Ажилтан бүр компанийн номын сангаас мэргэжлийн болон танин мэдэхүйн олон төрлийн номуудаас захиалан уншиж, мэдлэг оюунаа дээшлүүлэх боломжтой.

Ажлын цагийн хуваарь

-Аль боломжтой цагаа сонгон ажиллах боломжтой. Өдөр бүр өөр цагуудад ажилласан ч асуудалгүй:

・07:00~16:00
・07:30~17:00
・08:00~17:00
・08:30~17:30
・09:00~18:00
・09:30~18:30

-My time буюу ажлын цагаар 30 мин - 2 цаг 30мин хүртлэх хугацаагаар хувийн хэрэг хөөцөлдөх зорилгоор түр ажлаас гарах боломжтой.

Зайнаас ажиллахыг дэмждэг  (Remote work) 
Гэрээсээ болон кофе шоп зэрэг хүссэн газраасаа ажиллах боломжтой.

Ажилчдын хүүхдүүдэд     
- Хүүхдийн баярын бэлэг өгнө.
- Шинэ жилийн бэлэг өгнө.
- "Хөгжил” цэцэрлэгтэй хамтран ажиллаж, сургалтын төлбөрийн тодорхой хувийг компаниас төлдөг.

                                                                                                                                                 

Нээлттэй ажлын байр

icons
Япон хэлний мэдлэгтэй оператор
Дараах нөхцөлөөр оператор ажилд авна. Гүйцэтгэх үндсэн үүрэг Мэдээлэл шивих, тулгах, боловсруулах Тайлан бэлдэх Ажлын байранд тавигдах шаардлага Япон хэлний N1, N2 түвшний мэдлэгтэй...
icons
Төслийн ерөнхий инженер
Ажлын агуулга: Хэрэглэгчтэй харилцах, хэрэгцээ шаардлага тодорхойлох, шинжилгээ зохиомж гаргах Ажлын цар хүрээг үнэлэх, төлөвлөгөө боловсруулах Багийн гишүүдийг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих...
icons
Ахлах програм хөгжүүлэгч
Ажлын агуулга: Технологийн судалгаа хийн, системд нэвтрүүлэх Дэд системийн архитектур, шийдэл боловсруулах Шинжилгээ зохиомжийг зохих хэмжээнд хийх Технологийн (програмчлалын хэл, фреймворк) онцлогт тохирсон оновчтой...
icons
Ерөнхий нягтлан бодогч
Гүйцэтгэх үндсэн үүрэг Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, холбогдох журам зааварт нийцүүлэн үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих...
icons
Accountant
 Job description The annual reports of the company Financial statements by compiling and analyzing the account information Document financial transactions Recommend financial actions Summarize...
icons
Програм хөгжүүлэгч
Ажлын агуулга: Өгсөн зохиомжийн дагуу шаардлага хангахуйц чанартай код бичих Нэгжийн тест, нэгтгэл тест (unit test, integration test)-г хийх Дараах хөгжүүлэлтүүдийн аль нэгийг хийх...