Та бүхний мэддэгээр банкны төлбөр тооцоог хийдэг Qpay (кю-пэй) үйлчилгээг хариуцан ажилладаг Инновэйшн Инвестмент ХХК нь 2023 оны 12 сарын 20 өдрөөс нээлттэй компани болж, компани дараагийн шатанд гарлаа.
Анх 2017 онд үүсгэн байгуулагдаж, 2018 онд манай компани нь хөрөнгө оруулалт хийснээр, бид хамтдаа нэг зорилгын төлөө алхацгааж эхэлсэн түүхтэй билээ.
Ердөө 5 жилийн хугацаанд старт-аппаас нээлттэй компани болж чадсан нь тухайн бизнес хэр их нөөц, хүчин чадалтай вэ гэдгийг илтгэж байгаа хэмээн итгэж байна.
Манайх хөрөнгө оруулалт хийснээс хойш мөн хэд хэдэн Япон улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон хувь хүмүүс хөрөнгө оруулсан юм. Тэд ч мөн адил ирээдүйд Монголын төлбөр тооцооны томоохон тоглогч болох боломжтой хэмээн итгэн найдсан буй за.
Та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье
Сэтгэгдэл