Манай байгууллага нь дотоодын болон гадаадын их дээд сургуулиудаас оюутнуудыг дадлагаар хүлээн авдаг билээ. Энэ жилийн хувьд 3 ээлжээр (нэг ээлж нь дунджаар нэг сарын хугацаатай) 4-6 оюутан хүлээн авч мэргэжлийн чиглэлээр дадлага хийлгэсэн юм.
Түүний нэш болох, Олон улсын оюутан солилцооны хөтөлбөрөөр Япон улсын Keio их сургуулийн оюутан Сакаүэ Масаяа ирж 6 долоо хоногийн хугацаатай дадлага хийлээ.
Тэрээр хоёрдугаар курсын оюутан бөгөөд цаашдаа дата аналист болох зорилготой ба энэ удаагийн дадлагаараа байгууллагын соёл, хөгжүүлэгчдийн арга барилыг судлан гар утсаны апп хөгжүүлсэн байна.
Түүний хөгжүүлсэн апп нь тус компанийн дотоод системийн нэг хэсэг бөгөөд, хийж судалсан зүйл их байсан хэмээн дүгнэж байна.
Нийт дадлагажигч оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл