Бид AWS (Amazon Web Services)-ын албан ёсны түнш боллоо.

2021-11-18


Манай компани үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн AWS-н үүлэн технологийн сервер-г хэрэглэсээр ирсэн. Тэр хэрээр энэ чиглэлээр мэргэшсэн инженерүүд олонтой болжээ. Саяхан бид, AWS -ын технологийн болон хүний нөөцийн шаардлагыг бүрэн хангаж, албан ёсны түнш боллоо. (https://partners.amazonaws.com/search/partners/?loc=Mongolia)

Мэдээллийн технологийн өргөн хэрэглээ, өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн шаардлагыг уламжлалт, бодит серверт даатгах боломж улам хумигдаж буй энэ үед үүлэн технологийн давуу талыг хэрэглэгч та бүхэнд бүрэн мэдрүүлэх чин зорилгыг бид өмнөө тавьж байна. 99.9% найдвартай ажиллах сервер, хязгааргүй хэмжээст өгөгдлийн сан, 0.001 секундед ирэх хүсэлтийн хариу, хиймэл оюун, IOT зэрэг AWS -ын олон шийдэл, үйлчилгээг чадварлагаар ашиглаж, ажил бизнесээ өргөжүүлэх боломжийг хамтдаа хэрэгжүүлцгээе.

Сэтгэгдэл

Unimedia LLC

Web development is changing very fast and getting more complex each day