Юнимедиа Солюшнс ХХК нийгмийн хариуцлагыхаа хүрээнд болон тогтовортой ажлын байраар ханган ажиллах чиглэлийг баримтлан ажилладаг билээ. Одоогоор манайд програм хөгжүүлэгчид, бизнэс хөгжлийн менежэр, хүний нөөцийн менежэр, нягтлан, дата оператор зэрэг ажлын байранд зуу шахам ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Ур чадвар, сэтгэл, хандлагаараа бидэнтэй нэгдэхийг хүссэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй бөгөөд та ч мөн нэгдэж болно гэдгийг дуулгахад таатай байна.
Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу бид эгнээндээ тусгай хэрэгцээт ажилтнуудаар хүрээгээ тэлээд удаагүй хэдий ч харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс талархал ирүүлсэн байна.
Тусгай хэрэгцээт иргэд нь ажлын байраар төдийлөн хангагдаж чадахгүй нийгэмээс гадуурхагдан үлддэгийг бид мэднэ. Хэдий тийм ч бид байдлыг хөхиүлэн дэмжилгүйгээр өөрийн боломж бололцоогоороо тэр хүмүүст туслах, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэхэд нь туслахдаа таатай байх болно.
Сэтгэгдэл